“ТАЛ НУТГИЙН СОЁЛ-2024” АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
2024-09-24
Тал нутгийн хүн зоны аж амьдрал, ёс заншил, өв уламжлалыг сурталчлан таниулж, дотоод, гадаадын жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх зорилготой “Тал нутгийн соёл” аялал жуулчлалын арга хэмжээг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай бөгөөд энэ жилийн нийт 6 төрлөөр зохион байгуулж, аялал жуулчлалын нэгдсэн арга хэмжээг улс, орнуудын хоолны соёлыг эх орондоо түгээн дэлгэрүүлэх, иргэдийн зохистой хооллолтын талаарх ойлголтыг дээшлүүлэх, тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгыг агуулснаараа онцлогтой боллоо.
Халх, буриад, барга, үзэмчин угсаатнуудын “Язгуур урлагийн тоглолт” болон отгуудын гэрүүдээр зочилж, өв уламжлалаа сурталчлан таниулах үйл ажиллагаатай танилцах арга хэмжээ 2024 оны 09-р сарын 21, 22-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.
# Сэдвүүд
Шинэ ангилал