“ХҮҮХДИЙН УРЛАГИЙН НААДАМ” ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
2024-04-17
Дорнод аймгийн хөдөөгийн 13 сумдын сурагчдын дунд зохион явуулсан “ХҮҮХДИЙН УРЛАГИЙН НААДАМ”-ыг Дорнод аймгийн Соёл, урлагийн газар, Баян-Уул сумын Засаг даргын Тамгын газар, Соёлын төв хамтран 2024 оны 04-р сарын 13-ны өдөр  амжилттай зохион байгууллаа.

Хүүхдийн Урлагийн наадамд Халх гол, Цагаан-Овоо, Баянтүмэн, Дашбалбар, Баяндун, Баян-Уул сумын 200 гаруй авьяаслаг сурагчид, 20 гаруй багш нар сурагчдаа бэлтгэн оролцлоо.

Тэмцээн 8 төрлөөр
– Язгуур урлаг
– Уран уншлага
– Гоцлол хөгжим
– Ардын дуу
– Гоцлол бүжиг
– Хамтлаг бүжиг
– Уртын дуу
– Хамтлаг бүжиг гэсэн төрлөөр өрсөлдлөө.
“Шилдэг Уртын дуу”-ны номинацийн эзнээр Баян-Уул сумын ЕБС-ийн 5-р ангийн сурагч Э.Энхзул
“Шилдэг ардын дуу”-ны номинацийн эзнээр Баян-Уул сумын ЕБС-ийн 6-р ангийн сурагч А.Туяанаа
“Шилдэг гоцлол бүжиг”-ийн номинацийн эзнээр Баяндун сумын ЕБС-ийн сурагч Х.Цэрэнжаргал
“Шилдэг хамтлаг бүжиг”-ийн номинацийн эзнээр Баяндун сумын “Дунгай хатар-2” бүжгийн хамтлаг
“Шилдэг гоцлол хөгжим”-ийн номинацийн эзнээр Халх гол сумын ЕБС-ийн сурагч Б.Төгстөгөлдөрдалай
“Шилдэг хамтлаг хөгжим”-ийн номинацийн эзнээр Цагаан-Овоо сумын “Ардын дууны эвлүүлэг”
“Шилдэг язгуур урлагийн үзүүлбэр” номинацийн эзнээр Халх гол сумын сурагч Н.Мөнхтөгөлдөр
“Шилдэг уран уншигч” номинацийн эзнээр Дашбалбар сумын ЕБС-ийн сурагч Б.Анударь
Авьяасыг дэмжигч шилдэг багш номинацийн эзнээр Дашбалбар сумын хөгжмийн багш Ю.Саранхуяг нар тус тус шалгарлаа.
Багийн нэгдсэн дүнгээр
Тэргүүн байранд Баян-Уул сумын баг
Дэд байранд Баяндун сумын баг
Гутгаар байранд Дашбалбар сумын баг
Тусгай байранд Цагаан-Овоо сумын баг
Тусгай байранд Халхгол сумын баг
Тусгай байранд Баянтүмэн сумын баг тус тус байр эзэллээ.
# Сэдвүүд
Шинэ ангилал