БИД ИРЛЭЭ “ДОРНОД МОНГОЛЫН ЦИРК ШОУ ТОГЛОЛТ – 2023” ДОРНОД АЙМГИЙНХАА БҮХ СУМДААР
2023-02-09
“Дорнод Монголын цирк”-ийн жүжигчид аялан тоглолтоо
Цагаан-Овоо сумаас эхэлж толилуулах гэж байна.
Дорнод Монголын Цирк нь 2016 онд “Нутгийн авьяастанг дэлхийн тайз хүртэл” зорилготойгоор МУСТА Б.Рэнцэндорж, МУСТА уран нугараач Н.Оюун багш нарын удирдлаган дор Дорнод аймгийн 100 гаруй хүүхдийн бүрэлдэхүүнтэй анх сууриа тавьж сургалтаа эхлүүлж байсан.
Өдгөө тус хамт олон нь 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж, Дорнод аймгаа төлөөлөн европын орнуудаар циркийн урлагийг тасралтгүй сурталчилж ирсэн.
Циркийн урлаг нь спортын олон төрөл, тэр дундаа гимнастикийн төрөлтэй уялдан хөгжиж оршдогоороо онцлог байдаг. Цаашид циркийн үзүүлбэрүүдээ чанаржуулан мэргэжлийн түвшинд үзүүлбэр бэлтгэх, бүрэлдэхүүн залгамж халаа үеийг Дорнод нутгаас бэлтгэх зорилгоор аймгийн 13 сумыг зорьж яваа юм. Тоглолт үзүүлбэр, циркийн урлагийг сурталчлах, иргэдэд хүргэхээс гадна шинэ элсэлт, шалгаруулалт хийх, шилдэг авьяастнуудыг тодруулан олон улсын тавцанд гаргах, нутаг орныхоо нэрийг дуурсгах зорилготой.
Тэд Дорнод аймгийн бүх сумдаар 2023 оны 02 дугаар сарын 07-ноос 03 дугаар сарын 06-ны өдрүүдэд аялан тоглолт толилуулах бөгөөд тоглолтын явцад тухайн сумдаас циркийн урлагаар цаашид сонирхон хичээллэх авьяаслаг хүүхдүүдийг сонгон шалгаруулах ажил явагдах тул сонирхсон хүүхдүүд өргөнөөр оролцохыг хүсье.
Тасалбарын үнэ:
Том хүн: 10.000, Хүүхэд: 6000
Тоглолт: 17:00, 19:00 цагуудаас 2 удаа тоглогдоно.
# Сэдвүүд
Uncategorized