ДОРНОД АЙМГИЙН ХЭРЛЭН СУМЫН “ХҮҮХДИЙН УРЛАГИЙН НААДАМ” АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
2023-11-02
Засгийн газрын 2019 оны 200 дугаар тогтоолоор хэрэгжиж байгаа “Хүүхэд, эх оронч үзэл төлөвшүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг орон нутагт хэрэгжүүлэх ажлын хүрээнд Хэрлэн сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд хүүхдийн урлагийн наадам 2023 он 10 дугаар сарын 26-ны өдөр аймгийн Хөгжимт драмын театр зохион байгуулагдлаа. Ерөнхий зохион байгуулагчаар Хэрлэн сумын Засаг даргын тамгын газар, аймгийн Соёл, урлагийн газар, хамтран зохион байгуулагчаар аймгийн Хөгжимт драмын театр, Хэрлэн сумын ЕБС-иуд ажиллалаа. Хэрлэн сумын 9 сургуулийн 574 сурагчид оролцож, 1. Мэндчилгээ, 2 .Язгуур урлаг, 3. Үндэсний найрал, болон цөөхүүл хөгжмийн хамтлаг, 4. Гоцлол дуу /ардын болон уртын/, 5.Хамтлаг бүжиг, 6.Гоцлол бүжиг, 7.Гоцлол дуу /эстрад болон зохиолын/ гэсэн 7 төрлөөр оролцлоо.
Наадмын шагналт байранд:
1.Мэндчилгээ: Ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль
2.Язгуур урлаг: Хан-Уул цогцолбор сургууль
3. Үндэсний найрал, цөөхүүл хөгжмийн хамтлаг: Ерөнхий боловсролын 12 дугаар сургууль
4. Гоцлол дуу / ардын болон уртын/: Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн сурагч М.Намуунбайгал
5. Хамтлаг бүжиг: Ерөнхий боловсролын 8 дугаар сургууль
6. Гоцлол бүжиг: Ерөнхий боловсролын 8 дугаар сургуулийн сурагч Г.Соёлмаа
7. Гоцлол дуу / эстрад болон зохиолын/: Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн сурагч Ч.Сарангоо, “ШИЛДЭГ БАГШ”-аар Хан-Уул цогцолбор сургуулийн багш Л.Эрдэнэбаяр, Шинэ Хөгжил цогцолбор сургуулийн багш н.Анхбаяр нар шалгарлаа. Нийт дүнгээр тэргүүн байранд ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль, дэд байранд ерөнхий боловсролын 12 дугаар сургууль, гутгаар байранд ерөнхий боловсролын 8 дугаар сургууль тус тус шалгарч бусдыгаа манлайлаа.
Наамдын шүүгчээр:
1. Н.Энхбаяр Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн
2. Ч.Должинсүрэн МУСТА, аймгийн Соёл урлагийн газрын Соёлын өвийн асуудал хариуцсан мэргэжилтэн
3. Ч.Гантулга МУСТА, бүжиг дэглээч, бүжгийн багш
4. Б.Цэрэннадмид МУСТА /аймгийн ХДТ-ын менежер, зохиолч, ая зохиогч/
5. Г.Болдбаатар МУСТА /аймгийн ХДТ-ын найрал дууны ангийн багш/
Нарийн бичиг: Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газрын боловсрол соёлын асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Түмэн-Эрдэнэ нар ажиллалаа.
# Сэдвүүд
Uncategorized
Шинэ ангилал