Өчигдөр /2024.08.20/ Халх голын дайны ялалтын 85 жилийн ойн хүрээнд Монгол улс, Оросын холбооны улсын Зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ-2024” байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуулийн талбайд “Монгол соёлын” өдөрлөг зохион байгуулагдлаа.
Өдөрлөгийн нээлтэд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга П.Бат-Өлзий оролцлоо. Уг Монгол соёлын өдөрлөгт Дорнод аймгийн ХДТ-ын уран бүтээлчдийн “НҮҮДЭЛЧИН МОНГОЛ” тоглолтоо толилууллаа.
Монгол соёлыг сурталчлан, таниулах зорилгоор үндэсний бөхийн барилдаан, сурын харваа соёл урлагийн тоглолт зэрэг бэсрэг наадам болж байгаа юм.