Соёл, урлагийн газрын даргын баталсан “Соёл, урлагийн хэлтсийн ажилтан, албан хаагчдыг Өмнөговь, Дундговь аймгийн Соёл, урлагийн газар, шинэ Музейн үйл ажиллагаатай танилцах ажлын удирдамж”-ийн хүрээнд Өмнөговь, Дундговь, Хэнтий аймгийн Соёл, урлагийн газар, шинээр байгуулагдсан Театр, Номын сан, Музейн үйл ажиллагаатай танилцах, туршлага судлах, албан хаагчдын хамтын ажиллагааг сайжруулах, соёлын аялал жуулчлал, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн чиглэлээр хийсэн ажлуудтай танилцаж, туршлага солилцох ажлыг амжилттай зохион байгууллаа.
Цаашид харилцан туршлагаа хуваалцаж, хамтран ажиллах талаар санал солилцов.
Та бүхэндээ ажлын амжилт хүсэн ерөөе.