#Соёлын бүтээлч сар : Дэлхийн өвийн хорооны 45 дугаар чуулганаар ЮНЕСКО-гийн дэлхийн өвийн жагсаалтад монгол дахь буган чулуун хөшөө, түүнтэй түүнтэй холбогдох хүрэл зэвсгийн дурсгалт газруудыг нэмж оруулсан билээ . Энэ нь Монгол улсаас дэлхийн өвийн жагсаалтад орж буй 6 дахь дурсгалт газар юм. Энэхүү түүх соёлын гайхамшигт дурсгалыг Дорнод аймгийн хүүхэд залуучуудад таниулах зорилгоор “ЧУЛУУН СУДРЫН ТАЙЛАЛ” боловсрол танин мэдэхүйн мэдлэг олгох хөтөлбөрийг #ЖДҮ-ийг дэмжих газрын ажилтан албан хаагчид, #Дорнод аймгийн гар урлалын холбоо, #Дорнод аймгийн оёдолчдын холбоо-ны гишүүдэд тус тус зохион байгууллаа. Бидний бүтээлч сарын үйл ажиллагааг дэмжин ажилласан та бүхэндээ талархал илэрхийлье.