“ТО ВАНГИЙН ӨВ СОЁЛЫН ӨРГӨӨ” ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО.
2023-11-03
       
Дорнод аймгийн Халхгол суманд байгуулагдах То вангийн “ӨВ СОЁЛЫН ӨРГӨӨ”-ний төслийн хэлэлцүүлэг энэ сарын 03-ны өдөр Засгийн газрын 11 дүгээр байрны хурлын танхимд зохион байгуулагдлаа.
Хэлэлцүүлгийн эхэнд уг төслийг санаачлагч МУ-ын Соёлын гавьяат зүтгэлтэн Л.Мягмарсүрэн төслийн зорилго, үзэл баримтлал, танилцуулгын талаарх мэдээллийг оролцогчдод өгөв.
Улаанбаатар хот дахь Дорнод аймгийн Халхгол сумын Нутгийн зөвлөлөөс зохион байгуулсан уг хэлэлцүүлэгт Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн дарга, Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга, Соёлын өвийн үндэсний төвийн Захирал, Үндэсний музейн Албаны дарга, Архивын ерөнхий газрын холбогдох Мэргэжилтэн, Дорнод аймгийн Нутгийн зөвлөлийн төлөөлөл, Халхгол сумын Нутгийн зөвлөлийн гишүүд, эрдэмтэн судлаачид оролцож үнэтэй санал, зөвлөгөөгөө өглөө.
2023.11.03 Улаанбаатар хот
# Сэдвүүд
Шинэ ангилал

1500

Уран бүтээл

400

Үзвэр үйлчилгээ

120

Соёлын биет өв

300

Баримтат өв