“ЭРХЭМЛЭЖ ЯВАХ ТУСГААР ТОГТНОЛ” ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭНГИЙН НЭЭЛТ БОЛЛОО.
2024-08-23

Өнөөдөр /2024.08.23/ Халхын голын байлдааны ялалтын түүхт 85 жилийн ойг угтан Дорнод аймгийн музей, Ялалт музейгээс  “Эрхэмлэж явах тусгаар тогтнол” тусгай үзэсгэлэнгээр харийн түрэмгийлэгчдээс эх орон, эрх чөлөө, хил хязгаарын халдашгүй дархан байдал, нутаг дэвсгэрээ хамгаалах үйлсэд манлайлан оролцож явсан алдартнууд эх орон, газар нутгийнхаа төлөө эрэлхгээр тулалдаж халуу амь, бүлээн цусаа урсгаж явсан өвөг дээдэс, зөвлөлт холбоот улсын улаан арми, түүний гарамгай төлөөлөгчид, ахмад үеийнхээ алдар гавьяаг мөнхжүүлэх, ирээдүй хойч үедээ эх орноороо бахархах, хайрлан хамгаалах сэтгэлгээг төлөвшүүлэх, танин мэдэхүйн мэдлэг олгох юм.

Үзэсгэлэнд БНМАУ-ын хошой баатар, өрлөг жанжин, Монгол Улсын Ерөнхий сайд, 1939 оны Халхын голын дайны Монгол Ардын Хувьсгалт цэргийн командлагч Хорлоогийн Чойбалсангийн эдэлж хэрэглэж байсан эд зүйлс, халхын голын дайнд хэрэглэж байсан зэр зэвсэг, олдворууд, ахмад дайчдын хувцас хэрэглэл зэрэг ховор үзмэр эд зүйлс дэлгэгдэх
-“Халхголын баатрууд” боловсрол, танин мэдэхүйн хөтөлбөр
-Халхын голын дайны сэдэвт уран сайхны кино цаг ЗХУ-ын үед бүтээгдсэн зөөврийн кино аппаратаар халхын голын дайны баатрууд тухай кино үзэх
-“Түүхт нутгаар аялахуй” виртуал үзмэрийн цаг
Эх оронч үзлийг төлөвшүүлэх, түүхийн мэдлэгээ нэмэгдүүлэх, ахмад үеийнхээ алдар гавьяаг мөнхжүүлж, ирээдүй хойчдоо өвлүүлэн үлдээх зорилготой тус үзэсгэлэн сонирхсон бүхэнд нээлттэй.
Үзэсгэлэн 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс 30 өдрийг хүртэл 7 хоногийн хугацаанд Дорнод аймгийн музейн үзэсгэлэнгийн танхимд үнэ төлбөргүй нээгдэнэ.
Үзэгч та бүхнийг хүрэлцэн ирж үзэхийг урьж байна.
# Сэдвүүд
Шинэ ангилал

1500

Уран бүтээл

400

Үзвэр үйлчилгээ

120

Соёлын биет өв

300

Баримтат өв