ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2024-05-07
“ХАЛХЫН СЭЦЭН ХАН АЙМГИЙН ҮЙЗЭН ЗАСГИЙН ХОШУУ БА МАТАД СУМ: ТҮҮХ, ШАШИН, СОЁЛ, БАЙГАЛЬ” сэдэвт эрдэм шинжилгээний хурал 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Дорнод аймгийн Матад суманд амжилттай зохион байгуулагдлаа.
Тухайн эрдэм шинжилгээний хурлын ерөнхий зохион байгуулагчаар: Шинжлэх ухааны академийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн, Матад сумын Засаг даргын Тамгын газар, Талын Язгууртан сан,
Дэмжигч байгууллагаар: ШУА-ын Хэл зохиолын хүрээлэн, ШУА-ын Археологийн хүрээлэн, ШУА-ын Ботаникийн Цэцэрлэгт хүрээлэн, ШУА-ын Газарзүй, геоэкологийн хүрээлэн, Дорнод аймгийн Соёл урлагийн газар, Архивын ерөнхий газар, Монголын Үндэсний музей, Монгол улсын Боловсролын Их Сургууль, Улаанбаатар Эрдэм их сургууль, Хөдөө Аж Ахуйн Их Сургууль зэрэг 11 байгууллагын эрдэмтэн, судлаачдын илтгэл тавигдлаа. Тухайн Эрдэм шинжилгээний хуралд орон нутгаа төлөөлөн “Халхын Алтан Очир хувилгаан лам” МУСГЗ судлаач Л.Хэрээ, “Матадын 8 дугаар дивиз” МУСГЗ судлаач Л.Мягмарсүрэн, “Асарын өндөр ба Хар сүлд” уртын дуу судлаач Л.Идэрбат /Соёл урлагийн газар/, нар дээрх сэдвийн хүрээнд, Соёл урлагийн газрын Соёлын хяналтын улсын байцаагч Б.Ганзориг нар оролцлоо. Тухайн хуралд хэлэлцсэн илтгэлүүд Матад сумын 100 жилийн ойн хүрээнд хэвлэгдэн гарах юм.
Оролцогчид 2024 оны 05 дугаар сарын 04-ний өдөр МУ-ын анхны Ардын уран зохиолч, ШУА-ын Жинхэнэ Гишүүн, XX зууны Манлай Соён Гэгээрүүлэгч, орчин цагийн монгол хэлний дүрмийг үндэслэгч, орчуулагч, эрдэмтэн их хүмүүн Ц.Дамдинсүрэнгийн төрсөн нутаг “Билүүд” гэдэг газарт хүндэтгэл үзүүлсэн.
Номын цагаан буян дэлгэрх болтугай
# Сэдвүүд
Шинэ ангилал