ОХУ-ын Чита мужид зохион байгуулагдсан “Зээрийн янзага” олон улсын бүжгийн наадамд Дорнод аймгийн Баян-Уул сумын бүжгийн дугуйлангийн “Улзын жавхаа” хамтлаг 2-р байранд шалгарлаа.
Бүжиг дэглээч СТА Ц.Оюунцэцэг багш “Буриад сур харваа” бүжгийг дэглэн найруулж энэхүү тэмцээнд оролцуулж амжилт үзүүллээ.
Наадамд оролцсон хүүхдүүд, багш нартаа болон Баян-Уул сумын Соёлын төвийн хамт олондоо баяр хүргэж, дэмжиж хамтран ажилласан Баян-Уул сумын удирдлагууд, эцэг эхчүүд, Хэнтий аймгийн 4-р сургуулийн хамт олонд гүн талархал илэрхийлье.