Дорнод аймгийн 40 гаруй уран бүтээлч, соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч нар 3 өдрийн туршид амжилттай оролцлоо. Энэ жилийн онцлог Зүүн бүсийн “Сэцэн ханы хурдан хүлгүүд” хурдан морины соёлыг өвлүүлэн уламжлуулах, сурталчилан таниулж, түгээн дэлгэрүүлэх зорилгоор Дааганы торгон тар, Хурдан морины уяаг байгуулав.
“Нүүдэлчин 2024” соёлын фестивальд А.Санчирийн найруулга “Талын сайхан” тоглолт отгын болон тайзны хэлбэрээр нийт 14 удаа тоглогдлоо.