БҮХ НИЙТИЙН СОЁЛЫН БОЛОВСРОЛЫГ ДЭМЖИХ ХҮРЭЭНД СОЁЛЫН ӨВИЙГ СУРТАЛЧЛАН ТАНИУЛАХ, ТАНИН МЭДЭХҮЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
2024-04-05
Монгол улсын Төрөөс соёлын талаар баримтлах бодлого, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, Соёлын өвийг хамгаалах тухай хууль, Засгийн газрын 2019 оны 68 дугаар тогтоолоор хэрэгжиж буй “Соёлын биет бус өвийг хамгаалах үндэсний хөтөлбөр”, Засгийн газрын 2019 оны 200 дугаар тогтоолоор хэрэгжиж байгаа “Хүүхэд, залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг орон нутагт хэрэгжүүлэх ажлын хүрээнд соёлын биет, биет бус өвийн төрлүүдийг хүүхэд багачуудад таниулан, мэдлэгийг дээшлүүлэх, олон нийтэд сурталчлан, түгээн дэлгэрүүлэх, орон нутгийн онцлогт өв соёлын төрлүүдэд тулгуурлан хүүхэд залууст эх оронч үзэл төлөвшүүлэх зорилгоор 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 03 дугаар 29-ний өдрүүдэд Дорнод аймгийн Хэрлэн сумын ерөнхий боловсролын 10 сургуулийн дунд, ахлах ангийн 1000 орчим сурагчдад Музейн боловсролын хөтөлбөртэй уялдуулан Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газар, аймгийн Музейтэй хамтран сургалт мэдээлэл зохион байгууллаа.
   
# Сэдвүүд
Uncategorized

1500

Уран бүтээл

400

Үзвэр үйлчилгээ

120

Соёлын биет өв

300

Баримтат өв