АРВАН НЭГДҮГЭЭР САРЫН ТУРШ ҮРГЭЛЖЛЭХ “СОЁЛЫН БҮТЭЭЛЧ САР” 2024 АЯНЫ НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
2024-11-01

“СОЁЛЫН БҮТЭЭЛЧ САР” аяныг улсын хэмжээнд нэгдсэн агуулга, нэг өнгө төрхтэйгээр 11 дүгээр сарын 01-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 30 өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Арваннэгдүгээр сарын турш аймгийн хэмжээнд аймгийн Номын сан, Музей, Хөгжимт драмын театр, сумдын Соёлын төвүүд үйл ажиллагааны онцлогт тулгуурлан тухайн орон нутаг, байгууллагаас төрөн гарсан эрдэмтэн судлаач, алдар суут хүмүүсээ сурталчлан алдаршуулах бөгөөд соёл, урлаг, иргэдэд чиглэсэн соёлын боловсрол, соёл гэгээрлийн олон үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөөд байна.

“Соёлын бүтээлч сар” аяны нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Нарангэрэл, Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын дарга Б.Мангалжав, Номын сангийн захирал Н.Алтанцэцэг,  Музейн захирал В.Нарангэрэл, Хөгжимт драмын театрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Одсүрэн, Боловсролын газрын хэлтсийн дарга Е.Алтангэрэл, Хэрлэн сумын ЗДТГ-ын Боловсрол, соёлын мэргэжилтэн Г.Түмэн-Эрдэнэ, Хэрлэн сумын Ерөнхий боловсролын сургуулийн Номын санчид, Урчуудын эвлэлийн орон нутаг хариуцсан тэргүүн Г.Доржгочоо, Ахмад киночдын төлөөлөл, Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчдын төлөөлөл Соёл урлагийн байгууллагуудын албан хаагчид, иргэд хүүхэд багачууд оролцлоо.

Нээлтийн үйл ажиллагаанд:

-Хөгжимт драмын театрын уран бүтээлчдийн тоглолт

– Аймгийн Төв Номын сангийн үйл ажиллагаа / Түүхэн хүмүүсээс суралцахуй тэгш ойтой зохиолчдын номын үзэсгэлэн, Ном судрын үзэсгэлэн, Үндэсний бичгийн үзэсгэлэн /

-Музейн үйл ажиллагаа / Музейн боловсролын хөтөлбөр “ Талын монгол”, “Талын соёл”, “Манлайбаатар Дамдинсүрэн”, “Бүтээлч болзоо” 4 төрлөөр, Виртуал музей /

-“Модерн Арт” зургийн дугуйлангийн сурагчдын зургийн үзэсгэлэн

-Улсын тэргүүний 1-р сургуулийн Монгол хэл, уран зохиолын багш Э.Ганганмөрөнгийн Уран бичлэгийн үзэсгэлэн тус тус дэлгэгдлээ.

 

 

# Сэдвүүд
Шинэ ангилал