“БАГА АЛТАРГАНА-2024” НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
2024-05-30

“Алтаргана-2024” олон улсын наадам Булган аймагт зохион байгуулагдахтай холбогдуулан уг наадамд оролцох өвлөн уламжлагчдыг шалгаруулах зорилгоор  “Бага Алтаргана-2024” наадмын шалгаруулалт зохион байгуулалтын ажлыг  2024 оны 05 дугаар сарын 26-аас 29-ны өдрүүдэд Баян-уул, Цагаан-овоо, Баяндун суманд  Соёл урлагийн газрын Соёл, урлагийн хэлтсийн даргаар ахлуулсан ажлын хэсэг ажиллалаа.

Цагаан-овоо суманд 10 гаруй ардын авьяастан, өвлөн уламжлагч оролцсоноос Буриад ардын дууны 10-16 насны төрөлд 3, 17-35 насны төрөлд 2, 51-ээс дээш насны төрөлд 4, Үлгэр яруу найргийн төрөлд 1 ардын авьяастан, өвлөн уламжлагч оролцсон.

Баян-уул суманд 27 ардын авьяастан, өвлөн уламжлагч оролцсоноос Буриад ардын дууны 10-16 насны төрөлд 1, 17-35 насны төрөлд 1, 51-ээс дээш насны төрөлд 2, Буриад эстрад,поп дууны төрөлд 17-оос дээш насны төрөлд 1, Үлгэр яруу найргийн төрөлд 1, Буриад яруу найргийн төрөлд 1, гар урлалын төрөлд 1, Дангина төрөлд 1, Буриадын нэг өдөр төрөлд 18 ардын авьяастнууд, өвлөн уламжлагч оролцсон.

Баяндун суманд 28 ардын авьяастан, өвлөн уламжлагч оролцсоноос Буриад ардын дууны 10-16 насны төрөлд 3, 17-35 насны төрөлд 3, 36-50  насны төрөлд 2, Буриад эстрад,поп дууны төрөлд 17-оос дээш насны төрөлд 1, Үлгэр яруу найргийн төрөлд 1, гар урлалын төрөлд 1, Дангина төрөлд 1, Буриадын нэг өдөр төрөлд 16 ардын авьяастнууд, өвлөн уламжлагч тус тус оролцлоо.

2024 оны 06 сарын 07-ны өдөр Хэрлэн сум болон Дашбалбар сумын ардын авьяастан, өвлөн уламжлагчдын шалгаруулалтыг аймгийн Хөгжимт драмын театрт зохион байгуулахаар төлөвлөөд байна.

 

# Сэдвүүд
Шинэ ангилал