Дорнод аймгийн Соёл, урлагийн газрын танилцуулга
Соёл, урлагийн газар нь Соёлын сайдын 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/04 дүгээр тушаалаар Захиргаа удирдлагын хэлтэс, Соёл, урлагийн хэлтэс гэсэн 2 хэлтэстэй 11 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдаж, хөгжлийн бодлого төлөвлөлттэй уялдуулан орон нутгийн соёл, урлагийн хөгжлийн стратегийг төлөвлөх, хэрэгжилтийг зохион байгуулах, соёл, урлагийн байгууллагыг мэргэжил, арга зүй, удирдлагаар ханган ажиллаж байна.
Соёл, урлагийн газар нь Соёлын тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх бөгөөд үйл ажиллагааны онцлог, орон нутгийн соёлын хэрэгцээ шаардлагад нийцүүлэн Орон нутгийн соёл, урлагийн хөгжлийн стратегийг төлөвлөж, хэрэгжүүлэх, Мэргэжил арга зүй, удирдлагаар хангах, Харьяалах нутаг дэвсгэрийн орон нутгийн өмчийн соёл, урлагийн байгууллагын хүний нөөцийг бүрдүүлэх, чадавхийг бэхжүүлэх, Харьяалах нутаг дэвсгэрийн, орон нутгийн өмчийн соёл, урлагийн байгууллагын мэдээлэл, технологи цахимжилтыг сайжруулах, Төлөвлөлт, тайлагналт, статистик гаргах, Төсөв, нягтлан бодох бүртгэл, шилэн дансны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах чиг үүрэг бүхий байгууллага юм.